Vercel logomark

HUNNU CITY

Sustainable, Smart, Green Future

Хүннү хотын зорилго

Хүннү хотыг байгуулах гол зорилго нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангахад оршино. Алсын хараа-2050 болон Шинэ сэргэлтийн бодлого-ын Хот хөдөөгийн сэргэлт хүрээнд шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх замаар Улаанбаатараас орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжихээр төлөвлөсөн. Ингэснээр нийгэм, эдийн засгийн хэт төвлөрөлтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэж, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий ухаалаг хотыг бий болгоно.

Хүннү хот нь үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг хөгжүүлж, Зүүн Хойд Азийн тээвэр, логистикийн зангилаа төв болохыг зорьж байна. Хотод олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн агаарын каргоны бүс, банк санхүүгийн төв, эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүч болох боломж нээгдэнэ. 10.5 сая мкв талбайг барилгажуулж, 140-150 мянган хүн суурьшуулан, 80 мянга орчим ажлын байр бий болгох зорилттой. Хүннү хотын нэр, түүхэн ач холбогдлыг ашиглан Монголын төрт ёс, уламжлал, соёлыг олон улсад таниулж, тогтвортой, ухаалаг хотын жишиг болохыг эрмэлзэж байна.

Hunnu City Purpose